Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХАЛХГОЛ СУМЫН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАВ

2017-04-03



Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Насанхүү, сумын Засаг дарга Х.Хүрэл-эрдэнэ нар Улаанбаатар хотод ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

-Уланбаатар хот дахь Халхгол сумын  нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчидтэй уулзалт хийж орон нутаг, нутгийн зөвлөлтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

-Төв Гандан хийдийн Да лам болон соёлын өвийн төвийн даргатай уулзаж Их Бурхантын сэргээн босголтын ажлын явц болон Тахилын сүмийг барих талаар мэдээлэл солилцож зөвлөгөө авч ажиллалаа.

-Боловсролын талаар: Сумын ЕБ-ын бүрэн дунд сургуульд БСШУС-ын яамнаас 150 000 ам долларын хөрөнгө оруулалттай “Ухаалаг сургууль” болгох асуудал, мөн сургуулийн номын сангийн баяжилт, тохижилт, дээврийн засварын хөрөнгө, сурагчдын ширээ сандлыг шинэчлэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

-Сургуулийн өмнөх боловсрол: БСШУС-ын яамнаас СӨБ-ын байгууллагад эхний ээлжинд 5 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Буйр тосгонд 2017-2018 онд шинээр холимог бүлэг нээхтэй холбогдуулан иж бүрэн тонтог төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн авахаар боллоо.

-Соёлын чиглэлээр: Б.Тогтохтөр вангийн мэндэлсэний  220 жилийн ойн хүрээнд Соёлын төвийн техник тоног төхөөрөмжинд шинэчлэл хийж сумын номын сангийн уншлагын танхимд ширээ сандал, шинэ номын баяжилт хийхээр боллоо.

-Эрүүл мэндийн салбарт: Сумын хүн эмнэлэгт дуудлагын автомашины болон оношлогоо, шинжилгээний аппарат хэрэгслийг шинэчлэхээр шийдвэрлүүлж иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг ойртууллаа.

-Онцгой байдлын аврах, гал унтраах ангий байгуулагдахтай холбоотойгоор ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж санал солилцов.


                                      ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%