Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Халхгол сумын танилцуулга

2015-05-27

Монгол улсын Дорнод аймгийн Халхгол сум нь 1689 онд Сэцэн хан аймгийн зүүн гарын Дунд хошуу хэмээн нэрлэгдэж байгуулагдсанаас хойш 319 жил болсон монголын анхны хошуу сумын нэг билээ.
Өнөөдөр Монгол улсад  21 аймгийн 323 сум байдгаас хамгийн их газар нутагтай сум бол Халхгол сум бөгөөд 2809000 га нутаг дэвсгэртэй, сумын нэг иргэнд 914.4 га нутаг оногдож байна.
600 шахам  хүүхэдтэй 11 жилийн, 275 хүүхэдтэй 9 жилийн сургууль, 125 хүүхэдтэй цэцэрлэг,  20 ортой сум дундын эмнэлэг, Ялалт музей, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги зэрэг 20 гаруй байгууллага байна.
2011 оны жилийн эцсийн байдлаар тус сум 919 өрхийн 3289 хүн, 61767 толгой малтай байна.
Халхгол сум нь Улаанбаатар хотоос 1000 км, Дорнод аймгаас 353 км зайд оршдог.
Халхголын хязгаар нутагт эртний Хүннү, Сянби, Түрэг, XIII зууны үед Татар зэрэг хүчирхэг аймгууд нутаглаж газар газрын олон аймаг, ястан үндэстэнгүүд байсан ба Халхгол сумын нутаг Тамсагбулагаас 3000 жилийн өмнө амьдарч байсан Хүннүгийн булш олдсон нь энэ нутагт эрт үеэс хүмүүс амьдарч байсныг нотолдог.
Халхгол сумын нутагт XVII зууны сүүлчээс ХХ зууны эхэн хагас хүртэл хүн ам нэлээд шигүү суурьшин амьдарч байгаад дэлхийн 2-р дайны эхлэлээс / 1939 оны Япон-Монголын дайны үеэс/ дайжин нутгийн ардууд нүүснээс 1956 он хүртэл Халхголын хязгаар нутаг эзгүйрсэн юм.
Дэлхийн 2-р дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны дараа 1956 онд Тамсагийн САА байгуулагдсанаар энэ нутаг түр эзэнтэй болж,  1960 онд Халхголд Эрдэм шинжилгээний туршлага станц 13 хүнтэй байгуулагдаж, 1962 онд Халхгол сум Дархан сөөгт очсоноор энэ хязгаар нутагт шинэ амьдрал их бүтээн байгуулалт эхэлжээ.
ХААЭШТСтанц нь Халхголд газар тариалан, мал аж ахуй хөгжүүлэх чиглэлээр хийсэн  туршлага судалгааны үр дүн, материалуудыг төр засгийн дээд  байгууллагад өргөн барьсанаар 1972 онд Халхголын САА байгуулагдав. Энэ САА нь ЗХУ-н хөрөнгө оруулалтаар 40000 га эргэлтийн талбайд үр тариа, усалгаатай 200 га-д төмс хүнсний ногоо, 200 га-д тэжээлийн ургамал дарш тариалан 50000 үхэр үржүүлж, 5000 бяруу бордох техник эдийн засгийн үндэслэлтэй байгуулагджээ.
1994 онд Халхгол,Сүмбэр сумд УИХ-ын 62 дугаар тогтоолоор нэгдэн сумын төвийг Хамар даваа, сумын нэрийг Халхгол гэж нэрлэв.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%