Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ

2017-03-21


Тус сумын Засаг даргын Тамгын газар төлөвлөгөөт хуваарийн дагуу 2017 оны 03-р сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 329-р ангийн ангийн бие бүрэлдэхүүнд "Байгууллага сурталчлах" өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
1. Халхгол сумын Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа - "Засаг Даргын Тамгын газрын үйл ажиллагааны мэдээлэл болон нийт албан хаагчдын ажлын байрны нэгдсэн танилцуулгыг танилцууллаа.
2. НБДайцаагч П.Итгэл-Төгс - Эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр өөрчлөлт орсон болон шинээр батлагдсан хууль, тогтоомжуудыг талаар мэдээлэл өглөө.
3. Мөн ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд 329-р ангийн албан хаагчдын сонирхсон асуултанд хариулан, гарын авлага түгээж, нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ.
4. Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг бие бүрэлдэхүүний дунд зохион байгууллаа.
Тэмцээнд ахлах ахлагч О.Энхтөр түрүүлж, дэд ахлагч Б.Алтангэрэл нар удааллаа.
Хамт олноо манлайлан оролцсон дээрх албан хаагчдыг шагнаж урамшуулснаар өдөрлөгийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%