Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

СУМАНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ ЯВУУЛЫН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-03-10

СУМАНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ ЯВУУЛЫН БАГ
АЖИЛЛАЖ БАЙНА
Тус суманд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан явуулын баг ирлээ.
Дээрх ажлын хэсэг иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Мөн ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх үзлэг зохион байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%