Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

МАЛЧДААРАА ЯВЖ БАЙНА

2017-02-07

МАЛЧДААРАА ЯВЖ БАЙНА.

Сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү ахлагчтай Ташгай багийн Засаг дарга Д.Эрдэнэдэлгэр, Цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөр, насан туршийн боловсролын багш Б.Гантуяа, СДЭ-ийн их эмч Э.Ариунчимэг,олон нийтийн боловсролын зөвлөлийн сургагч багш Б.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  2017 оны 2-р сарын   4-6-ны өдрүүдэд Ташгай багийн малчин өрхүүдээр явж малчдын өвөлжилт, амьдрал ахуйтай танилцаж, цаг үеийн асуудалаар харилцан санал бодлоо солилцож энэ байдлаар ажлын хэсэг бүрдүүлэн улирал бүр хөдөөгийн багийн айл өрхүүдээр явж байхаар тохиролцлоо.
Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс малчид болон малчдын хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургагч багш нар сургалт зохион байгуулж ИТХ, Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг болон малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санамж, гарын авлага тараан сурталчлав.
Сумын Засаг дарга Х.Хүрэл-эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Ташгай, Ялалт багийн малчдаар мөн ажиллаж байна

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%