Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

СУМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ ОНЫ ТАЙЛАНГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАВ

2017-01-19

Дорнод аймгийн Халхгол сумын цагдаагийн хэсгээс тус сумын 1-р багийн байгууллагуудын алба хаагч болон, сумын иргэдэд 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа 2015 оны тайлантай харьцуулж гэмт хэргийн өсөлт бууралтыг график үзүүлэлтээр харуулсан байдлаар сумын иргэдэд тайлагнав
ЦХ-н хэсгийн төлөөлөгч, албан тушаалтай цагдаагийн дэлсэгч Ч.Чулуунбаяр цагдаагийн хэсгээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, Галт зэвсэг, Харуул манаа, Шөнийн эргүүл, Зөрчил илрүүлэлт, Шинэ жил, баярын арга хэмжээг Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлсэн тухай болон уг баярын арга хэмжээнүүдийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага Хилийн цэргийн 0198-р анги, Зэвсэгт хүчний 329-р ангийн алба хаагч нар олон нийт хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийн эргүүлд өдөр, оройн эргүүлийн үүрэг чанартай гүйцэтгэсэн талаар мэдээлэл өгч ажилласан талаар танилцуулав.
Мөн Аж ахуйн нэгж байгууллагаас гарч ажиллаж  байгаа олон нийтийн эргүүл үүрэг гүйцэтгэлтэнд цагдаагийн хэсгээс хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа нь үр дүнтэй ажил болж байгаа талаар ярилцаж, баяр ёслолын үед  сумын аж ахуйн нэгж байгууллагууд цагийн хуваарын дагуу ажиллаж байсныг сайшааж хүйтэн сэрүүний улиралд мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул багийн Засаг дарга нарт сануулж малчин өрх мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэрэгт өртөхгүй байх талаар ярилцаж, иргэд цагдаа нарын хамтарсан ярилцлагыг зохион байгууллаа.
Цагдаагийн хэсгийн цагдаа-зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Г.Хосбаяр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй уялдуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд өөрчлөлт орсон тухай танилцуулж энэ хууль 2017 оны 02-р сарын 01-нээс хэрэгжих гэж байгаатай холбогдуулж  сумын иргэдэд мэдээлэл өглөө.
Халхгол сумын 1-р багийн сум дундынн хүн эмнэлгийн их эмч иргэн Батцэцэг нь эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллага авч байгаа тул  сумын цагдаагийн хэсэг хүн эрүүлжүүлэх байртай болох уу гэсэн асуулт тавьсан өөр байгууллагын алба хаагч болон багийн иргэдээс цагдаагийн байгууллагатай холбоотойгоор ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно.
  ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%