Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ИТХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГГАЗРЫН ТОСНЫ 21-Р ТАЛБАЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2016-12-22

Сумын ИТХ-ын ажлын хэсэг Газрын тосны
21-р талбайн ажилтай танилцлаа



Сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгч нарыг оролцуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 12 дугаар сарын 16-нд Газрын тосны 21-р талбайн ажилтай танилцлаа.

Ажлын хэсэг Петро Чайна Дачин Тамсаг Монгол 21 дүгээр талбайн захирал Ли Ян Хунг, газрын тосны газрын суурин төлөөлөгч Мөнхбат болон бусад холбогдох албан тушаалтануудтай уулзлаа.

Уулзалтаар дараах асуудлаар санал солилцож хамтран ажиллахаар санамж бичиг солилцлоо.

1. 21-р талбайн 2016 оны ажлын тайланг орон нутгийн иргэдэд мэдээлэх
2. Мах махан бүтээгдэхүүнийг нутгийн захиргааны байгууллагын оролцоотойгоор малчин өрх бүрийг хамруулж мал, мах нийлүүлэх
3. 2017 онд нутгийн төр захиргааны байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар гэрээг байгуулахад бэлтгэх
4. Сум орон нутгийн хөдөлмөрийн насны залуучуудыг ажлын байраар хангаж ажиллах тал дээр 2 тал хамтран ажиллах

Мөн 21-р талбайн орчим ажилладаг манаач, сахиул, гуанз, дэлгүүр ажиллуулдаг нэр 20 орчим өрхөөс тус компанитай холбоотой гомдол санал, хүсэлт ирүүлсэнийг холбогдох албан тушаалтантай уулзан шийдвэрлэлээ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%