Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"УРЛАГИЙН НААДАМ" БОЛОВ

2016-12-09

"УРЛАГИЙН НААДАМ" БОЛОВ
Халхгол сумын апбан байгууллага, ААН, ард иргэдийн урлагийн авъяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сайшаан дэмжих, сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Урлагийн наадам 2016" үйл ажиллагааг Сумын Засаг даргын А/179 тоот захирамжийн дагуу ИТХ-ын ивээл дор Соөлын төв, ЗДТГазартай хамтран 2016 оны 11-р сарын 27-нд амжилттай зохион байгуулж, нэгдсэн "Гала тоглолт"-ыг 12-р сарын 07-нд зохион явууллаа.
Урлагийн наадамд Засаг Даргын Тамгын Газар, Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Сум дундын хүн эмнэлэг, Зэвсэгт хүчний 329-р анги, Хүүхдийн Цэцэрлэг зэрэг 5 байгууллага оролцсоноос П.Ганцэнгэл эрхлэгчтэй Сум дундын хүн эмнэлэг тэргүүн байрт шалгарч "Урлагийн наадам"-ын шилжин явах цом, өргөмжлөл, 150000 төгрөгөөр шагнагдав. 2-р байрт Зэвсэгт хүчний 329-р анги, 3-р байрт Хүүхдийн цэцэрлэг шалгарч тус тус өргөмжлөл, 100000 төгрөгөөр шагнагдлаа. Засаг Даргын Тамгын Газрын "Хамтлаг дуу"-ны төрөлд оролцогчид Соёлын төвийн нэрэмжит шагнал өргөмжлөл, 50000 төгрөгөөр шагнагдлаа.
Цаашид энэ наадмыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ивээн тэтгэж жил бүр уламжлал болгон явуулах юм.

                    ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%