Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Сургалт зохион байгуулав.

2016-11-16

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Архигүй Монгол” төрийн бус үндэсний сүлжээ”-ний соён гэгээрүүлэгч,  “Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Аюушийн Батсайхан тус сумын Хилийн цэргийн 0198 дугаар ангийн урилгаар Халхгол суманд ажиллав.

 

Хилийн цэргийн ангийн бие бүрэлдэхүүн болон хилийн бүх заставуудаар явж Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадвар, архидалтын хор хөнөөл болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, соён гэгээрүүлэх ажил зохион байгууллаа.

 

 Мөн сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүүгийн урилгаар албан газар, байгууллагын дарга, эрхлэгч, захирлууд, бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Цогтсүмбэр багийн иргэд нийт 500 шахам хүнд дээрх сургалтуудыг хийсэн нь олны сэтгэлд нийцсэн сайхан сургалт боллоо.

 

Сумын ИТХ-ын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%