Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Халх голын иргэд үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлэх эрхгүй байна

2015-10-22

Халхголын чөлөөт бүсийн талаарх уулзалт хэлэлцүүлэгт оролцсон Халхгол сумын Дорнод аймаг нутаг дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч С.Цэрэндулам манай сайтад хаяглан тус хурал ямархан уур амьсгал дор болж өнгөрсөн талаар захидал ирүүллээ. Захидалд ямар ч засвар хийлгүйгээр бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

БО ХХАА-н Байнгын Хороо ХАА-н яамтай хамтран зохион байгуулсан Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, Халхгол чөлөөт бүсийн талаарх уулзалт ярилцлагад Халхголын нутгийн зөвлөлийн даалгавараар Халхгол сумын иргэдийг төлөөлж оролцоод ирлээ.
1.Эхний хуралдаан дээр Баасанхүү гишүүнээс Халхгол нутгийн иргэдийн өргөдөл гомдлын хариуг авах байсан ч эрхэм гишүүн хурал дуусгалгүй миний асуулт тавихаас өмнө гараад явчихлаа.
Ингэж эхний даалгавраа биелүүлж чадсангүй
2.БО ХХАА-н Байнгын Хороо ХАА-н яамтай хамтарсан хуралдаанд залгуулаад орлоо.Гэтэл бидэнд тавьж өгсөн хурлын материалаас үзэхэд Халхголын 3000 иргэдийг аль хэдийн монгол улсын бүрэн эрхт иргэдээс хасаад тэдний оролцоогүй баталсан хуулиа хэрэгжүүлэхээр улайран дайрч байгаа нь харагдаж байлаа. /Хөтөлбөрийг хавсаргав/
Илтгэлүүд дуусаад санал асуулт тавих ээлж ирлээ.Су.Батболд дарга төриинхөн ярихгүй шүү.Зөвхөн иргэдээ сонсоно гэхээр нь бас горьдлого тээн баярлаж байлаа.Гар өргөсөөр байгаад миний ээлж ирлээ.Ер нь намайг ганц эсрэг бодолтой хүн гээд зүсэлчихсэн бололтой./Үг хэлэх хугацаа 5 минут байсан/ Миний хэлсэн үг/өөрийгөө танилцуулаад/
-Халхголчууд бол Монголын зүүн хязгаарыг хэдэн зууныг дамнан тушаалгүй, цалингүй сахин хамгаалж тайван амгалан байлгаж ирсэн түүхт ард түмэн.Дайны хүнд жилүүдэд ч нутгаа орхилгүй фронтын ар тал болж байсан. Халхголчууд Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө байгаа.Гэхдээ ЗГ-ын 75-р тогтоолыг цуцлуулах саналтай байна.Учир нь:
1.А.ӨГБХороо хурал дээр энэ хууль процедурын дагуу явсан гэх
-Энэ хууль монгол улсад хууль батлагддаг журмын дагуу яваагүй.Энэ ЗГ-ын нэг ч эрхэм нутгийн нэг ч иргэнтэй энэ сэдвээр уулзаж ярилцаагүй.
Б.Мөн анхан шатны сумын ИТХурал,сумын Засаг дарга,Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,Аймгийн Засаг Дарга нар энэ 500000 га газрын тухай санал хүсэлтээ Засгтйн Газарт явуулаагүйбайдаг./Тайлбар Хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай 100 га-н санал байдаг.Энэ бол огт өөр асуудал/
500000 га-н хүрээнд Халхгол төслийн зохицуулагч нь н.Энхжаргалын ярьж байгаагаар зээрийн хөдөлгөөн нүүдлийн шувуудын замд саад болох эсэхийг судалсан мөртөө тэнд байгаа МУ-ын 3000 иргэнийг яагаад огт хэрэгсээгүй вэ гэж асуусан.
2.Чөлөөт бүсийн хилийг хашихгүй, хүмүүс нь нутагтаа амьдарна гэж байна.Энэ бол худлаа.
26-27000 га-г хашиж эрчимжсэн МАА хөгжүүлнэ гэж байна.Энэ бол худлаа эрчимжсэн МАА-г дагаад тариалан гарцаагүй байна.Үнэхээр эрчимжсэн тариалан эрхлэх гээгүй бол яагаад хөрсний судалгааны 5-6 боть тайлан байгаа юм бэ? гэсэн гол асуултаа тавьсан.Нутгийн иргэдийг оруулаагүй тухайгаа Су.Батболд гишүүн ч,Бурмаа сайд ч хариулаагүй.Гол өгүүлбэрийг минь үг ч гэж тоосонгүй.Чөлөөт бүсийн тухай хуулиа Бурмаа сайд хуульч хүн болохоор өөрийн санаснаараа тайлбарлаж байсан.
3.-Энд нутгийн иргэдийн 4 улирлын нутаг байдаг гэж хэлэхэд
-Үгүй ээ хэдхэн айл байдаг юм байна лээ гэж хариулсан.
-Орос монголын цусаар гагнагдсан баатруудын маань шарил байдаг гэсэн бас л үгүй гэсэн.
-Тайван амгалан нойрсож буй өвгөдийн шарил бий гэсэн үүнд хариулт өгөөгүй.
-Дэлхийн соёлын өв болох зүйл бий гэсэн ,байхгүй л гэсэн .
Байнгын хорооны хурал дээр яригдсан асуудлыг өөрийн үгээр доор дамжуулан хүргэхэд:
Халхголын чөлөөт бүс байгуулах нь цагаа олоогүй,дутуу дулимаг шийдэх асуудлууд нь хангалттай тодорхой бус гэж хэлэх хүмүүс бас байсаан.хамгийн тод дуугарсан нь Б.Бат-эрдэнэ гишүүн байлаа.Тэрээр хэлэхдээ :
-Би анхнаасаа эсрэг байртай байсан,Бурмаа гишүүн бүх зүйл сайхан болно гэсээр байгаад батлуулсан.Энэ бол монголын үүц.Үүгээр оролдох хэрэггүй. Эдийн засгийн чөлөөт бүсээ хөгжүүлж чадаагүй байж ХАА-н чөлөөт бүс гэж туршилт явуулж болохгүй гэсэн.Өргөдлийн Байнгын хороон дээр Н.Номтойбаяр гишүүн :
-Бидний шийдвэр алдаатай болжээ,би ч алдаагаа засъя,та ч алдаагаа засаж ,тогтоолоо цуцлая гэсэн.
Ордонд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэн хяналтан доор мэдээллээ гаргадаг бололтой.Хэдэн ТВ-д надаас ярилцлага авсан боловч гарсангүй ээ.Бас дууг нь хорьсон төрийн ажилтнууд дотор хэдэн хүн Чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэх байсаныг мэдэхгүй юм.
Хуралдааны явцаас харахад ийм л дүгнэлт хийлээ.
I.Монголын төр иргэдээ алагчилж үздэг юм байна..1000 км-ийн цаана байгаа Халх голын иргэд монголдоо үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлэх эрхгүй юм байна. Тэдний дууг ч монгол төр сонсох хүсэлгүй юм байна.
II.Төрийн зарим хууль ,тогтоол журмаа зөрчиж гарч болдог юм байна.Үүнийгээ ард түмэн бол ойлгох чадваргүй гэж дураараа тайлбарладаг юм байна.
III.Халхголчуудыг дотор нь хагалах бодлого байна гэж ойлголоо. Учир нь хуралдааны гол асуудлын нэг нь мэдээлэл хийсэн Халхгол сумын засаг дарга В.Мөнхтайван руу чиглэж байлаа.В.Мөнхтайван гэдэг хүн Халхголын газрыг сандаачих гээд Засгийн Газар түүнийг нь хамгаалахын тулд санд мэнд тогтоол гаргаад бусдыг нь араас нь гүйцээн хийж байгаа юм байх. В.Мөнхтайваны хувьд ажил хийсэн хүн алдсан, оносон шийдвэрээ эргэж харах гэж оролдсон л байдаг.Иргэн Мөнхтайван байна уу ? аль нэг сумын засаг дарга ,хурлын дарга 500000 га-г сандааж барах уу.
Бас нэмж хэлэхэд Чөлөөт бүс болохгүй бол газрын тосныхон л авах байхдаа гэж Бурмаа сайд боловсон занаад авна билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%