Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Халхголын хилчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болов

2015-09-21

“Халхголын өгөөж- Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа

Монгол улсын хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрэмжит байлдааны гавьяаны болон цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн 0198-р ангийн бие бүрэлдэхүүн, хилийн заставууд өөр өөрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлдвэрлэн сумын иргэдэд үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Эх орныхоо торгон хилийг иүд цавчилгүй хамгаалахын зэрэгцээ өөрийн гарын ур, байгалийн болон малын ашиг шимийг ашиглан хэн хүний хараа булаам сайхан хүнсний болон бусад бүтээгдэхүүн хийж худалдааллаа.

Мөн Хил хамгаалах байгууллагын 82 жилийн ойн хүрээнд зэвсэг, хил хамгаалахад шаардлагатай зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь иргэдийн талархал хүлээсэн сайхан зүйл байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%