Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэв

2015-09-08

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ  ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярын арга хэмжээг Дорнод аймгийн Халхгол сумын ард иргэд болон ахмад дайчдын үр хүүхэд, Эрхүү хотын зочид төлөөлөгчид, БНХАУ-ын  Шинэ Барга Зүүн Хошууны Барга Судлалын Нийгмлэгийн Тэргүүн Гү Мандал болон Сумын засаг дарга, Халхгол цэргийн хүрээний анги нэгтгэлүүд оролцож баярын жагсаалаар нээлтийн арга хэмжээ эхэллээ.
     
Чөлөөлөх дайнд Халхгол сумаас оролцсон 231 хүний үр хүүхдээс тус суманд амьдарч байгаа 23 хүнд урилга хүргүүлсэнээс 12 ахмад дайчдын үр хүүхэд ирж уг баярын арга хэмжээнд оролцлоо.Ахмад дайчдын үр хүүхэд, зээ нарт ОХУ, БНХАУ-ын зочид төлөөлөгчид болон Ялалт музейгээс хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйлийг өгөв.
         




Халхголын цэргийн хүрээний баярын жагсаал,  үзүүлэх тоглолтууд болов.
     
 “Өлзий амгалан” хөшөөнд ахмад дайчдын үр хүүхэд  болон, ОХУ, БНХАУ- н зочид төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн төлөөлөгчид, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчид  цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээ.
         
Баярын үеэр чөлөөлөх дайны түүхэнд холбогдох архивийн баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат болон уран сайханы кино гаргаж олон  түмэнд үйлчилээ.
      
Чөлөөлөх дайн 70 сэдэвт асуулт хариулалтын АХА тэмцээнийг сурагчдын дунд   зохион байгуулав. Тус тэмцээнийг Хансүмбэр дэлгүүр\ Б.Оюунбаяр \ нар ивээн тэтгэж явуулсан ба уг тэмцээнд сурагчидын төрөлд 8 –р ангийн сурагч Э.Мөнх-учрал насанд хүрэгчдын төрөлд    тэргүүн байр эзлэв.        
      
 Үдшийн арга хэмжээнд Халхголын өглөө хамтлаг, Соёлын төв, ЗХ-н 329-р анги, ОХУ-н зочид хамтарсан “Ялалтын үдэш” үдшийн цэнгүүн болж өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%