Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Нөөц бэлчээрийг тусгай хэрэгцээнд авах журам батлав

2015-06-09

              Халхгол сумын нутаг дэвсгэрт 521600 га газар нутгийг нөөц бэлчээрийн тусгай хэрэгцээнд авч, тус нөөц бэлчээрийг "Нөөц газар" гэж нэрлэн хилийн цэс, ашиглалтын журмыг хавсралтаар батлав.
               Нөөц бэлчээр ашиглалтын  журмын дагуу ашиглалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /В.Мөнхтайван/-д даалгалаа.
                                              НӨӨЦ БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ
                   Нэг. Нийтлэг үндэслэл
1. Тусгай хэрэгцээний газар болох сумын нөөц бэлчээрийг /цаашид "нөөц бэлчээр" гэх/ ашиглахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
                  Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1.Нөөц бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг сумын хэмжээнд "Засаг даргын Тамгын газар" / цаашид "хариуцагч гэх / хариуцаж зохион байгуулна.
2.2.Засаг даргын Тамгын газрын дэргэд тухайн нөөц бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг / цаашид "зөвлөл" гэх / сумын Засаг даргын захирамжаар байгуулна.
2.3. Зөвлөл нь жилд 2-с доошгүй удаа хуралдах бөгөөд зөвлөлийн хуралдаанаар тухайн онд нөөц бэлчэзрт өвөлжих, хаваржих өрх, малын тоог тогтоох, бэлчээрийг усжуулах, хувиарлах, мал оруулах гаргах болон отрын бэлчээрийн ашиглалттай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
                           Гурав. Нөөц бэлчээрийн ашиглалт
3.1.Нөөц бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна. Онцгой тохиолдолд мал оруулах, гаргах хугацааг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн өөрчилж болно.
3.2.Отрын бэлчээрт өвелжиж, хаваржсан мапчид буцаж нүүхдээ ашиглаж байсан бэлчээр, хашаа сарвч, бууц, худаг, уст цэгийн ойр орчныг цэвэрлэж, сэг зэмийг устгаж зөвлөл, тухайн багийн Засаг дарга  албан ёсоор хүлээлгэж өгнө.
3.3.Онцгой тохиолдолоор бусад сумдын мал орж ирэх тохиолдолд мал эмнэлэг, ариун цэвэр үзлэгт харуулан мал бүхий айл өрхийг отрын бэлчээрт оруулна /гаргах зардлыг тухайн малчнаар гаргуулах/.
3.4.Зун, намрын улиралд малчин болон мал бүхий айл өрхийг отрын бэлчээрт нутаглуулахгүй байх.
3.5. Засаг даргын Тамгын газар нөөц бэлчээрийн хилийн заагийг тэмдэглүүлж, бэлчээрийн даац, ургамлын бүрэлдэхүүн, талхагдал, хашаа, саравч, уст цэгийн байршлын зураглалыг жил бүр шинэчлэн үйлдэнэ.
3.6. Отор хийж байгаа малчдын зүгээс гарсан маргаан, зөрчлийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээг холбогдох орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.
3.6.Оторчдод нийгмийн болон хүн, мал эмнэлэг, соёл, худалдаа холбооны үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг сум хариуцаж зохион байгуулах.
3.7.Мал сүргээ оторлуулж байгаа малчин өрхийн жилийн эцсийн мал тооллогыг эзэмшигч хариуцан зохион байгуулна




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%