Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

“Ногоон гэрэл- цагаан шугам” тэмцээн болов

2015-06-08

Сумын ГХУСЗөвлөл, Цагдаагийн тасаг, Бүрэн дунд сургууль хамтран Бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “НОГООН ГЭРЭЛ- ЦАГААН ШУГАМ,” тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн асуулт хариулт, багийн хувцаслалт, жагсаалч байдал, гэрийн даалгавар, буухиа тэмцээн зэрэг уралдаан зохион байгуулж  4а ангийн “Хүүхэд хамгаалал” баг 1 дүгээр байр, 5б ангийн “Соёмбо” баг 2-р байр, 5а ангийн “Арга билэг” баг 3-р байр тус тус эзэлж  шилжин явах цом, медаль мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж тэмцээний цом шилжин явах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%