Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Хил хамгаалахад туслах хүчний сургалт болов

2015-06-05

              Халхгол сумын ХХТХЗ болон гишүүд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж , байгууллагын удирдлага, хилийн 6, 7, 8,9-р застав, алба тасгийн дарга нарыг оролцуулан "ХХТХГ-ийн цугларалтыг ангийн төвд 2 хоногийн хугацаатай амжилттай зохион байгууллаа.
Цугларалтын үйл ажиллагаанд Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, албан байгууллага, ХХТХЗ болон гишүүд нийт 34 хүн оролцсон бөгөөд батлагдсан хөтөлбөрийн хүрээнд доорхи үйл ажиллагааг зохион байгуулав.
Сумын Хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөл байгуулах захирамжийг хэлэлцэн баталгаажуулж, харилцан ажиллагаатай байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг солилцон, Отряд -Застав - ХХТХГ" гурвалсан гэрээ байгуулан үр дүнгтооцон ажиллахаар тохиролцлоо.
Тус цугларалтаар Халхгол сумын засаг дарга Зөвлөлийн 2014 онд хийсэн ажпын тайланг танилцуулан Отрядын дарга хил хамгаалалтад иргэдийг оролцуулах тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 149 тоот зарлиг болон "Хил хамгаалалтад иргэдийн оролцоо" цаашид баримтлах бодлого чиглэл, хийж гүйцэтгэх ажпын талаар илтгэл тавьж, 2 цагийн хугацаатай чөлөөт ярилцлага, уулзалт зохион байгуулав.
Цугларалтанд    оролцсон бүрэлдэхүүнд хилийн болон бусад хууль тогтоомжийн талаар нийт 4 цагийн сургалт дадлага зохион байгуулж дайчин алдрын тасалгаа болон алба тасгууд хил хамгаалалтад ашиглаж байгаа эд зүйлс, материал хэрэгслийг дэлгэж тайлбарлан танилцуулсан байна.
Хил хамгаалалтад амжилт гаргасан 6 гишүүдийг шагнаж урамшуулан, 31 ХХТХГ-нд түр үнэмлэх олгож, "Халхголын өглөө" хамтлагийн тоглолтыг толилуулан, хилийн ...-р заставын хариуцсан хэсэгт өвөлжиж хил хамгаалалтад оролцдог гишүүдийг байрлалд нь хүргэж өгснөөр цугларалтын ажиллагаа өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%