Үндсэн хуудасруу буцах
Халхгол сумын ИТХ
Халхгол сумын ИТХ
Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт
Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт
эхлэл
Сумын танилцуулга
ИТХ
ИТХ-ын танилцуулга
Хурлын дарга
ИТХ Зөвлөлийн гишүүд
ИТХ тэргүүлэгчид
ИТХ Төлөөлөгчид
Ажлын алба
мэдээлэл
үндсэн мэдээ
фото мэдээлэл
дүрстэй мэдээ
Тогтоол шийдвэр
2021 оноос хойш Хуралдааны тогтоол
2021 оноос өмнөх тогтоолууд
санал асуулга
хэлэлцүүлэг
холбоос
холбоо барих
шилэн данс
Сумууд
14
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.01.07/ Ховд аймагт ажиллаж байна.
2025-01-07
Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр орон нутгийн эрүүл мэнд салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Сүхнаран холбогдох мэдээлэл танилцуулж, шийдвэрлүүлэх шаардлагатай санал хүсэлтээ уламжиллаа.
Санал хүсэлтийг хүлээн авч асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа Эрүүл мэндийн сайд энэ үеэр илэрхийлэв.
Эхний ээлжид энэ оны 2-р улиралд багтаан БОЭТ-д MRI аппарат суурилуулахаар боллоо
Тус аппаратын үндсэн үнэ дөрвөн тэрбум төгрөг. Үүний хоёр тэрбум төгрөгийг аймгийн төсвөөс, бусад зардлыг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэнэ.
Алслагдсан баруун бүс нутагт MRI оношилгоо нэвтэрснээр цаашид тархи, нуруу нугасны мэс засал, үе холбоос, зөөлөн эдийн гэмтэл бэртлийн шалтгаант мэс засал хөгжих ба Улаанбаатар хот руу явах иргэдийн оношилгоо, эмчилгээний зардал буурах давуу талтай.
Мөн Манхан сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай авто машин гардуулан өгч, алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний түргэн шуурхай байдлын хүртээмжийг нэмэгдүүллээ
Ажлын хэсэг үргэлжлүүлэн аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцах, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсож ажиллана.
Фото мэдээ
Видео мэдээ
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 7707
Сайн туршлага
6147 / 80%
Хууль тогтоомж
961 / 12%
Цахим хичээл
283 / 4%
Гарын авлага
316 / 4%
Санал өгөх
Бусад санал асуулга
×
Баяндун
Баянтүмэн
Баян-Уул
Булган
Гурванзагал
Дашбалбар сум
Матад
Сэргэлэн
Халхгол
Хөлөнбуйр
Хэрлэн
Цагаан-Овоо
Чойбалсан
Чулуунхороот