СУМЫН АВАРГА ТОДОРЛОО.
Монгол улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор “СУМЫН АВАРГА” шалгаруулах шатрын тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд 8 шатарчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй шатрын төрөлд:
•Тэргүүн байранд Ялалт багийн иргэн Д.Мөнхбаатар
•Дэд байранд Ташгай багийн иргэн Д.Батболд
•Гуравдугаар байранд Ташгай багийн иргэн Г.Ганболд нар шалгарлаа.
Шалгарсан 2 шатарчин 2024 оны 12 дугаар сард болох Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье.
ХАЛХГОЛ СУМЫН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР