Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2024-11-18

2024 оны Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр:
Аймгийн ИТХ-д 4️⃣1️⃣
17 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3️⃣6️⃣7️⃣ нийт 408 төлөөлөгч сонгогдсон.
Аймаг, сумын ИТХ-ын 408 төлөөлөгчөөс:
👨🏻‍💼👩🏻Анх удаа сонгогдсон:
213 төлөөлөгч буюу 52%
👩🏻Эмэгтэй 102 буюу 25%
🙎🏻‍♂️Хамгийн залуу 23 настай төлөөлөгч,
👨🏻‍💼Хамгийн ахмад 63 настай төлөөлөгч байна.
✅Энэ удаагийн сургалтаар аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хууль эрх зүй, эдийн засаг, байгаль хамгааллын мэдлэг, арга барил, хандлагыг дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
💡Сургалтын хөтөлбөрийн дагуу аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
📚Энэ удаагийн сургалт нь ирэх 4 жилийн орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох төлөөлөгчдөд эзэмшвэл зохих мэдлэгийг олгоход чухал ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7707
6147 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%