“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” 2024 АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАЛХГОЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос улс орон даяар “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 1-30-нд зохион байгуулж байна. Арваннэгдүгээр сарын турш "Ялалт музей", Соёлын төвийн үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд соёл, урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Соёлын бүтээлч сар” аяны нээлтийн үйл ажиллагаанд Халхгол сумын ИТХ-ын дарга П.Итгэлтөгс, "Ялалт музейн захирал А.Чинбаян, Соёлын төвийн дарга Т.Гиймаа, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г.Баярчимэг МУСГЗ Л.Мягмарсүрэн, төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэд хүүхэд багачууд оролцлоо. Нээлтийн үеэр: "Халхголын бахархал Б.Тогтохтөрийн түүхийг тодруулахуй, Б.Тогтохтөрийн өв соёлыг өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь" сэдэвт лекц хэлэлцүүлэг,
Тогтохтөрийн түүхэнд холбогдох ном зохиолын дээжис хамтарсан номын үзэсгэлэн
Б.Тогтохтөрийн хошуу өв, уламжлал үзэсгэлэн
Нутгийн брэнд-2024 үзэсгэлэн худалдаа
Урлагын тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Соёл, урлагийн салбарын нийт ажилтнууддаа иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, соёлын боловсрол олгох, хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.
ХАЛХГОЛ СУМЫН
СОЁЛЫН ТӨВ ЯЛАЛТ МУЗЕЙ