Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аяны нээлт боллоо.

2024-03-21

🇲🇳 Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Ховд Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа-гийн ивээл дор зохион байгуулж буй "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аяны нээлт боллоо.
Уг аяныг хэрэгжүүлснээр:
✅ Ховд аймгийн хэмжээний 44 спорт заал Баасан гариг бүрийн 18.00-21.00 цагт ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болж байгаа юм.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди оролцож, аймгийн ИТХ-аас батлагдан хэрэгжсэн “Спортын Аваргууд”, “Дугуйтай Ховд” дэд хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, Олон угсаатан Ховдчууд "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аянд нэгдэхийг уриаллаа.
⏳ Энэхүү аян нь:
Ховд аймгийн Жаргалант сум хөдөөгийн 16 сумдад 2024.03.21-2024.12.15 хүртэл хугацаанд үргэлжилнэ.
🔹 Санаачлагч: Ховд аймгийн залуучуудын холбоо
🔹 Зохион байгуулагч:
▫️ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
▫️Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
▫️Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
▫️Ховд аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар
▫️Ховд аймгийн Эрүүл мэндийн газар
▫️Ховд аймгийн Биеийн тамир спортын газар
▫️Зэвсэгт хүчний 123-р анги
▫️Сумдын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7707
6147 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%