Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХОВД АЙМГИЙН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ИЙГ ШАЛГАРУУЛЖ, АЛДАРШУУЛЛАА

2023-12-25

Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Э.Болормаа, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн, ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа нар оролцож, хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Шилдэг сурагчдыг есөн номинациар шалгаруулан алдаршууллаа. Тодруулбал:
“Оюунлаг хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12в ангийн сурагч Болдын Наранжаргал,
“Удирдагч хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12б ангийн сурагч Оюуны Энхсайхан,
“Байгаль хамгаалагч хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Батбилэг,
“Түүх соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12г ангийн сурагч Өнөржаргалын Маралжингоо,
“Тамирчин хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 11в ангийн сурагч Нямдаваагийн Лхагва-эрдэнэ,
“Авьяаслаг хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12а ангийн сурагч Барсүрэнгийн Ганди,
“Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12в ангийн сурагч Аззаяагийн Чинболор,
“Хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Хаш-эрдэнийн Үүрцайх,
“Шилдэг баг”-аар волейболын спортын “Ховдын ирвэсүүд” баг тус тус шалгарлаа.
Мөн аймгийн ГБХЗХГ-ын нэрэмжит өргөмжлөлөөр:
Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12б ангийн сурагч Д.Мөнхжин,
Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч С.Ихбаяр,
Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 11в ангийн сурагч С.Оюумаа,
Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн 11в ангийн сурагч П.Алтаншагай,
Жаргалант сумын ЕБ-ын Цаст-алтай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Г.Анхцэцэг,
Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн 5-р ангийн сурагч Т.Сумьяа нар шагнуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7707
6147 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%