Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХҮҮХДИЙН ОВОО ТАХИЛАА

2023-08-09

Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал, Дорнод аймгийн 9 гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын дэргэд орших ХҮҮХДИЙН ОВОО-г тахих “ХҮҮХЭД ЭРДЭНЭ” арга хэмжээг 2023 оны 08-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Халхын Хэцүү То вангийн бүтээсэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ уламжлуулах зорилготой бөгөөд Хүүхдийн овооны тахилгыг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны 3 дугаар хуралдааны шийдвэрээр баталж өдгөө 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

“Хүүхэд Эрдэнэ” арга хэмжээнд  “Хөгийн найман багачууд” урлагийн тоглолт, бөхийн барилдаан, шагай харвааны тэмцээн, хурдан дааганы уралдаан зохион байгуулав.

Бөхийн барилдаанд 64 хүүхэд уран мэхээ уралдуулан барилдсанаас Улаанбаатар хотын 40-р сургуулийн сурагч Бавуудоржийн Өнөболд түрүүлж, Дорнод аймгийн Халхгол сумын ЕБС-ийн сурагч Энхнасангийн Мөнхтүвшин үзүүрлэж, Дорнод аймгийн Халхгол сумын ЕБС-ийн сурагч Баатарын Золжаргал, Дорнод аймгийн Халхгол сумын ЕБС-ийн сурагч Алтанзагасын Алтанхүү нар шөвгөрлөө.

Үндэсний шагайн харвааны цуваа харвааны төрөлд  12 хүүхэд цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Халхгол сумын ЕБС-ийн сурагч, 12 настай Нинагийн Энхжаргал, дэд байранд Халхгол сумын ЕБС-ийн сурагч, 12 настай, Пүрэвсүрэнгийн Баттөгс, гутгаар байранд Халхгол сумын ЕБС-ийн сурагч, 12 настай, Баатарын Золжаргал нар тус тус шалгарлаа.

Дааганы уралдаанд 40 хурдан даага уралдсанаас Түрүү магнайд Халхгол сумын Ялалт багийн уяач Ү.Галдангийн хээр даага, аман хүзүүнд Халхгол сумын Ялалт багийн уяач Ц.Равдандоржийн хүрэн даага, айргийн гуравт Халхгол сумын Ялалт багийн уяач Г.Мөнхбатын хээр даага, айргийн дөрөвт Халхгол сумын Ялалт багийн уяач П.Алтаншагайн бор даага, айргийн тавд Халхгол сумын Ялалт багийн уяач Б.Өнөржаргалын хүрэн даага хурдаллаа.

Арга хэмжээнд авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт хүүхэд, багачууддаа талархал илэрхийлье.

Халхгол сумын Засаг даргын Тамгын газар

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%