Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2023-07-27

Сумын ИТХ-ын ээлжит 14-р хуралдаан хуралдаж Сумын 2023 оны төсөвт тодотгол оруулах тухай, Газар  зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Нээлттэй Халхгол сум” хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай, Төлбөрийн хэмжээ тогтоох тухай,  Цалин тогтоох тухай, Мэдээлэл танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж 6 тогтоол гаргалаа.

 

Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хот болон бусад аймгаас орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллах амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор орон нутгийн онцлог, газарзүйн байршил, түүх соёл, зан заншил, нийгэм эдийн засгийн нөөц боломжид тулгуурлан “Нээлттэй Халхгол сум” хөтөлбөрийг батлав.  

 

Мөн Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн албаны нэн дутагдалтай байгаа албан тушаалын сул орон тоог нөхөн бүрдүүлэх, орон нутагт ажилласны дэмжлэг болгож суманд шилжин ирж ажиллаж амьдрах төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах  зорилгоор “Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай” тогтоолыг хэлэлцэн баталж төрийн албан хаагчдын байрыг түрээсийн төлбөргүй болголоо.  

Хуралдаанаар сумын Орон нутгийн хөгжлийн сан, “Халхгол нэгдэл” ОНӨААТҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсон авах арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%