Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ЗГХЭГ-ЫН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА П.ЗОРИГТБААТАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-03-04

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус бүсчилсэн сургалтыг ахалж яваа ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатарыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд шинээр хэрэгжиж эхэлсэн хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангах, шат шатны төрийн байгууллагын албан хаагчдад тогтмол сургалтуудыг явуулж байх талаар санал солилцсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7710
6149 / 80%
961 / 12%
283 / 4%
317 / 4%