Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ" СУРГАЛТ

2022-03-03

Дорнод аймаг “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУЧУУДЫН СОНГОЛТ АРХИ БИШ” уриан дор Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын үед архи согтууруулах ундааны эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршгаас урьдчилан сэргийлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, архи согтууруулах ундааны шууд болон шууд бус хор нөлөөллийн талаар нийт хүн амд мэдээлэл хүргэх зорилготой аян зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Халхгол сумын эрүүл мэндийн төвөөс “АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ “ сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд төрийн болон төрийн бус байгууллага ахмад, дунд үе, залуучуудын төлөөлөл хамрагдлаа.
Мөн тус аяны хүрээнд “ ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУЧУУДЫН СОНГОЛТ АРХИ БИШ” уриан дор зохион байгуулагдах челлэнж цахим уралдааны удирдамжийг төрийн албан байгууллагуудад гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%