Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Бодлогын хороод хуралдлаа

2022-02-25

БОДЛОГЫН ХОРООД ХУРАЛДЛАА

 

           Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Халхгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар Бодлогын хороодын үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий үйл ажиллагааг явуулна.

             Бодлогын хороод хуралдаж 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, даргаа сонголоо. Нутгийн удирдлагын хороон даргаар төлөөлөгч Д.Даш, Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар төлөөлөгч Х.Төмөрхуяг, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны даргаар төлөөлөгч Ч.Туяа, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар төлөөлөгч Э.Бямбажаргал, Хот суурийн, дэд бүтцийн хөгжлийн хороонй даргаар төлөөлөгч О.Очирлхам, Ёс зүйн хороон даргаар төлөөлөгч Л.Энх-Амгалан нар тус тус сонгогдлоо.

АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%