Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ Н.СЕРИК

2021-06-15

Ховд сумын Дунд ус багийн тариаланч Н.Серик гэр бүлтэйгээ газар тариалангийн салбарт 10-аад жил ажиллаж, 2016 онд “Сумын аварга тариаланч”, 2018 онд “Сумын хошой аварга тариаланч” болж байсан бол энэ жил “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Жаукар болон сумын удирдлагуудын хамтаар 05 дугаар сарын 19-нд гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Аймгийн аварга тариаланч Н.Серик жилд дунджаар 1га газраас 30-40 тонн ургац хураан авч сумын албан байгууллагуудад тариалсан хүнсний ногоогоо нийлүүлж, 3-4 га газарт тарвас, амтат гуа, төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоонуудыг тариалж байна.
 
Аймгийн аварга тариаланч Н.Серик хэлэхдээ: Газар тариалангийн салбар бол эрхлэхэд амаргүй хэцүү салбар юм. Хүнсний ногоо тарина гэдэг арчлалт, тордолт маш их хэрэгтэй, ажиллагаагаа ихтэй байдаг. Тариаланч хүний хувьд намрын улирал л хамгийн сайхан байдаг гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7707
6147 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%