Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Үнэ тогтоох тухай

2020-05-29

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 29 өдөр                          Дугаар 22                                  Хамардаваа  

Үнэ тогтоох тухай

       Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6, 5 дугаар зүйлийн 5.10, 5.14 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ нь:

          1.  Тус сумын Ерөнхий боловсролын сургууль, Ялалт багийн Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалыг хичээлийн бус чөлөөт цагаар, “Халхгол нэгдэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн спорт заалыг бусад байгууллага, иргэдэд ашиглуулах үнийг дор дурдсанаар тогтоосугай.

          а/ 1м2 талбайн үнэ /сараар/        5 000 төгрөг

          б/ Өдрөөр                                   150 000 төгрөг

          в/ Цагаар                                    15 000 төгрөг

           “2.  Сургуулийн биеийн тамирын заалыг хичээлийн бус чөлөөт цагаар, “Халхгол нэгдэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн спорт заалыг бусад байгууллага, иргэдэд ашиглуулсны нэмэлт орлогыг спорт заал болон байгууллагын тохижилт, спортын  тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, материал худалдаж авах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх уралдаан, тэмцээн  зохион байгуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис авахад зарцуулахыг “Халхгол нэгдэл” ОНӨААТҮГ-ын захирал,  Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зөвшөөрсүгэй.”

/сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан /

          3.  Биеийн тамирын заалыг бусдад ашиглуулж олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэлд тусган тайлагнаж, хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын сургуулиуд, “Халхгол нэгдэл” ОНӨААТҮГ-ын захирлуудад даалгасугай.

       4.  Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж /улирал тутам иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж/ ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Л. Ононд үүрэг болгосугай.

/сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан /

ДАРГА                              Ц.НАСАНХҮҮ

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%