Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Журам батлах тухай

2020-04-20

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 20 өдөр                          Дугаар 14                                  Хамардаваа  

Журам батлах тухай

      Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай журам”-ын 2.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас ТОГТООХ нь:

          1.   Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн Халхын голын болон Чөлөөлөх дайны Ялалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай журмыг хавсралтаар баталсугай.

         2.  Ялалтын өдрийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн, тайланг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийн өмнө ирүүлж байхыг сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэд даалгасугай.

ДАРГА                              Ц.НАСАНХҮҮ

Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн

 Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 сарын

20 өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралт

 

ЯЛАЛТЫН ТАЛБАЙД

ЯЛАЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ЖУРАМ

 

Зорилго: Халхын голын болон Чөлөөлөх дайны ялалтын өдрийг  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх  хүндэтгэлийн үйл ажиллагааг  жил бүр сумын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахад оршино.

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Ялалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулахад энэ журмыг мөрдлөг болгоно.
  • Ялалтын талбайд сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хүүхэд, залуучууд, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэднийг Халхын голын дайны ялалтаар бахархан ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, Монгол-Зөвлөлтийн дайчдын найрамдал нөхөрлөлийг дурсан, иргэдээ соён гэгээрүүлэхэд чиглэгдэнэ.
  • Халхын голын дайн, чөлөөлөх дайны ялалтын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдөр Ялалтын талбайд зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.
  • Энэ арга хэмжээ нь баяр наадам бус Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулахад чухал ач холбогдол бүхий Халхын голын дайн, чөлөөлөх дайны ялалтын түүхэн өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагаа мөн.

Хоёр. Ялалтын  өдрөөр зохион байгуулагдах

арга хэмжээний чиглэл

2.1.  Ялалтын өдрөөр доорх арга хэмжээг зохион байгуулна.

  2.1.1. “Бид түүхт нутгийн иргэд” уриан дор Ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, Халхын голын дайны зэвсэг нэгт армиудын баатарлаг дайчдын байгуулсан ялалтыг сурталчлах, түүхэн үйл явдлуудыг танин мэдэх, хүүхэд залуучууд, иргэдэд Халхын голын дайны түүхэн үйл явдал, баатарлаг үйл хэрэг, хөшөө дурсгалуудыг танин мэдэж түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэхийн тулд соён гэгээрүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах

 2.1.2. Жил бүр байгууллага, иргэд хариуцсан хөшөө дурсгалуудаа засаж сэлбэх

2.1.3. Энэ ялалтын баярын өдрөөр Ялалт музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

2.1.4. Ардын хувьсгалын партизан, Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтанд оролцсон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэн, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор “Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Халхгол сумын ахмад дайчид” буланг баяжуулах ажлыг зохион байгуулах

2.1.5. Сум орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн хөдөлмөр, гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Халхгол сумын “Хүндэт иргэн” тэмдэг олгож “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулна.

2.1.6. Ялалтын талбайд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тугийг цэнгүүлж иргэдийн зураг авахуулах боломжийг хангах

2.1.7. Ялалтын өдрөөр Ялалтын талбайн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд сумын цэргийн хүрээний болон нийт төрийн байгууллагууд жагсаж хүндэтгэл үзүүлнэ.

2.1.8. Ялалтын баярын ойн өдрийг угтан өөрсдийн санаачилгаар сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх бүтээлч, шинэлэг ажил үйлчилгээг зохион байгуулах уриалга гарган нийт төрийн болон төрийн бус байгууллага, ААНэгжүүд хамрагдах

2.1.9. Ялалтын өдрийг угтан Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагад тусгай хөтөлбөрөөр 1 цагийн хичээл орно. 

Гурав. Бусад

3.1. Ялалтын өдрийн үйл ажиллагааг жил бүр тусгай хөтөлбөрөөр зохион байгуулна.

3.2. “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” журмын дагуу ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд шаардагдах төсвийг сумын төсөвт тусган батлуулж, зардлын гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллах.

--ооОоо--

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%