Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Зээлийн хэмжээ тогтоох тухай

2021-05-20

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 2 Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 сарын 07 өдөр                          Дугаар 10                               Хамардаваа  

Сум хөгжүүлэх сангийн

 зээлийн дээд хэмжээ тогтоох тухай

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “е”, 25 дугаар зүйлийн 25.1, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар Хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

       1.   Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн Сум хөгжүүлэх сангийн 2021 онд олгох зээлийн дээд хэмжээг иргэнд 10 000 000 төгрөг хүртэл, аж ахуйн нэгж, хоршоонд 25 000 000 төгрөг хүртэл байхаар тогтоосугай.

        2.  Сум хөгжүүлэх сангийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжүүлэлтийн явцыг хагас, бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байхыг сангийн дарга, гишүүдэд даалгасугай.

 

ДАРГА                               Ц.НАСАНХҮҮ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%