Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Санал уламжлах тухай

2021-05-20

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 2 Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 сарын 07 өдөр                          Дугаар 06                               Хамардаваа  

Санал уламжлах тухай

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн    18 дугаар зүйлийн 18.1.2 “е”, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг  үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

     1.  Монгол Улсын Их Хурлын 2016 оны 46, Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт “Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүс” байгуулж, 500 000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахдаа тус газарт уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэн суурьшсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг тооцоолоогүй, сөрөг үр нөлөөг арилгах арга хэмжээг төлөвлөөгүйн улмаас иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан дээрх 500 000 га газрыг улсын тусгай хэрэгцээнээс бүхэлд нь гаргах саналыг хэлэлцэн уламжилсугай.

      2.  Энэ тогтоол гарсантай холбогдуулан улсын тусгай хэрэгцээнд авсан 500 000 га газраас 20 000 га газрыг улсын тусгай хэрэгцээнээс хэсэгчлэн гаргах санал ирүүлэх тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 2/2222 дугаар албан бичигт татгалзсан хариуг хүргүүлсүгэй.

        3.   Уг тогтоолыг холбогдох байгууллагад уламжлахыг сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэд даалгасугай.

 

ДАРГА                      Ц.НАСАНХҮҮ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%