Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Бодлогын хороо байгуулах тухай

2021-05-20

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 2 Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 сарын 07 өдөр                          Дугаар 02                               Хамардаваа  

Бодлогын хороо байгуулах тухай

       Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн   21 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

          1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар, хариуцах асуудлыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, тайланг жилийн эцэст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж байхыг бодлогын хороодын дарга, гишүүдэд үүрэг болгосугай.

           3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын хороодын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Ононд даалгасугай.

           4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                             Ц.НАСАНХҮҮ

Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2020 оны 12 сарын 07 өдрийн

хоёрдугаар хуралдааны 02  дугаар

тогтоолын  01 хавсралт

 

 

ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭРС

 

Хорооны нэр

Гишүүдийн нэрс

Албан тушаал

1

Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх асуудлыг хариуцах хороо

Г. Лувсанбадам

Дарга 

П. Итгэлтөгс

Нарийн бичгийн дарга

Л. Энх-Амгалан

Гишүүн

Б. Соёлцогт

Гишүүн

Ц. Насанхүү

Гишүүн

Д. Дэлгэрдалай

Гишүүн

2

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан хороо

 

Д. Дашбаатар

Дарга

Д. Даш

Нарийн бичгийн дарга

Х. Хүрэл-Эрдэнэ

Гишүүн

Т. Дөлгөөн

Гишүүн

Ц. Буджав

Гишүүн

 

 

Д. Пүрэвсүрэн

Гишүүн

3

Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан хороо

 

Д. Бадамцэцэг

Дарга 

Х. Төмөрхуяг

Нарийн бичгийн дарга

Д. Пүрэвсүрэн

Гишүүн

Д. Бат-Эрдэнэ

Гишүүн

Ч. Туяа

Гишүүн

 

 

С. Ганзориг

Гишүүн

 

4

Байгаль орчны бодлогын асуудал хариуцсан хороо

 

 

Э. Бямбажаргал

Дарга

М. Бадамжав

Гишүүн

О. Очирлхам

Гишүүн

 

Ц. Энхжаргал

Гишүүн

 

С. Ганзориг

Гишүүн

 

 

Х. Хүрэл-Эрдэнэ

Гишүүн

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%