Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Дэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2021-05-20

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 2 Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 сарын 07 өдөр                          Дугаар 01                               Хамардаваа  

Хуралдааны дэгт нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

   1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгт оруулах нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

 

ДАРГА                       Ц.НАСАНХҮҮ

Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2020 оны 12 сарын 07 өдрийн

хоёрдугаар хуралдааны 01 дүгээр

тогтоолын хавсралт

 

 

ХУРАЛДААНЫ ДЭГТ ОРУУЛАХ

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

 

22-р зүйл.Цахим хуралдаан

22.1.Онц байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг   цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно.

22.2.Цахим хуралдааны дэг

22.2.1.Цахим хуралдааныг цахим программ ашиглан зохион байгуулах бөгөөд хуралдааны цахим программ нь төлөөлөгчид болон ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байна.

22.2.2.Хуралдааны тов, түүний бэлтгэл хангах ажлыг энэхүү дэгт заасны дагуу Тэргүүлэгчид, ажлын алба зохион байгуулна. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдох материалыг Төлөөлөгчдийн   цахим шуудангаар илгээнэ.

22.2.3.Төлөөлөгчид товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй.

22.2.4. Хуралдаан даргалагч, хурлын Тэргүүлэгчид биечлэн хуралдааны танхимд, бусад төлөөлөгчид хуралдааны танхим, эсхүл албан өрөө болон өөрийн байгаа байршлаасаа цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулахгүйгээр оролцоно.

22.2.5. Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүд болон Хурлын ажлын албаны ажилтнууд оролцож болно.

22.2.6.Хуралдааны үед намын бүлэг тухайн хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч  тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.

22.2.7.Төлөөлөгчид хуралдаанд асуулт асуух, санал хэлэхдээ цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томъёоллоор  мэдэгдэн дараалалд орж, хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр асуулт асууж, санал хэлнэ.

22.2.8.Онцгой нөхцөлд цахимаар хуралдах үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй байх ба хариулт хангалтгүй гэж үзвэл тухай төлөөлөгчийн саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно.

22.2.9. Цахим хуралдааны үеийн санал хураалтыг илээр гар өргөн явуулж, хуралдаан даргалагч нэгтгэн мэдээлнэ.

          23-р зүйл. Хуралдааны дэг хүчин төгөлдөр болох

23.1. Хуралдааны дэгийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

--оОо--

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%