Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ

2021-04-30

           Сумын Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрээр тус суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад долоо хоног бүрийн Даваа гарагт халдваргүйтгэл хийж байхаар  шийдвэрлэсэн.                              Халдваргүйжүүлэлтийн 2 дахь удаагийн үйл ажиллагааны ажлын хэсгийг Мал эмнэлгийн улсын байцаагч О.Бат-Оршилт, Сум дундын эмнэлгийн ариутгагч Л.Чулуунцэцэг нар ахлан 20 төрийн албан хаагч хяналт тавин  сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 13 дэлгүүр, сумын Цагдаагийн тасгийн ажлын байрыг хамруулж 824 кв.м талбай бүхий үйлчилгээний танхим, агуулахын талбайг хамруулсан болно.

                 Мөн сумын Засаг даргын 2021 оны А/62 дугаар захирамжийн дагуу сумын төвд нийтийн эзэмшлийн 6202 кв.м гудамж талбайд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажил зохион байгууллаа.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%