Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Тэргүүлэгчид сонгох тухай

2020-11-02

ДОРНОД АЙМАГ

ХАЛХГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 1 Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 11 сарын 02 өдөр                          Дугаар 05                               Хамардаваа

 

Тэргүүлэгчид сонгох тухай

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн   18 дугаар  зүйлийн   18.1.1 /б/, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх  заалтыг   тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

         1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр төлөөлөгчдийн олонхийн санал авсан дараах нэр бүхий төлөөлөгчдийг Тэргүүлэгчээр сонгосугай.

  1. Д. Бадамцэцэг
  2. Д. Пүрэвсүрэн
  3. М. Бадамжав
  4. Э. Бямбажаргал
  5. Д. Даш
  6. Г. Лувсанбадам

                  2.    Тэргүүлэгчид хурлын үйл ажиллагааг эрчимжүүлж, мэдээ мэдээлэл, хурлын шийдвэрийг сурталчлах, биелэлтэд хяналт тавих ажлыг тухай бүр зохион байгуулан ажиллаж, үр дүнг хагас, бүтэн жилээр хурлын Хуралдаанд танилцуулж байхыг Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай. 

 

ДАРГА                             Ц.НАСАНХҮҮ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%