Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

БАХАРХАЛЫН ТАЛБАЙТАЙ БОЛОВ

2018-10-23

Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Халхгол сумын бахархалын талбай, хөдөлмөрийн баатруудын хөшөөний нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус суманд 2018 оны 10-р сарын 12-ны өдөр Халхгол суманд "Бахархалын талбай-Хөдөлмөрийн баатруудын хөшөө"-ний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Домог түүхийн өлгий, өгөөмөр баян Халхгол нутагт ажил үйлсээрээ алдар нэрээ овоглож БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн адуучин баатар Ойдовын Цэвэлдорж, үхэрчин баатар Лутмөнхийн Алтангэрэл, хоньчин баатар Төгсийн Лувсанбалдан, тариаланч Рагчаагийн Пүрвээ нарын хөшөөний нээлт, Бахархалын талбайн нээлтэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Халхын голын дээрх дөрвөн баатрын гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар нь болон сумын ЕБСургуулийн сурагчид, төрийн албан хаагчид, сумын ард иргэд оролцож хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Наран мандах зүүн хязгаар нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө залуу нас, бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан, Монгол улсын хөдөлмөрийн баатруудаас анхдагч нь болсон гавъяатай баатруудаа алдаршуулах, хойч үеийнхэнд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж, бахархуулах, хөдөлмөр, алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор энэхүү бахархалын талбай, хөдөлмөрийн баатруудын хөшөөг байгуулаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%