Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-08


Тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн салбарын албан хаагчид хамтран олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зорилтот бүлгийн иргэдийн дунд ХБИргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Үүнд: 
1. 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн 10:00 цагт өдөрлөгт оролцогчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Цогтсүмбэр, Ташгай багийн иргэдээс бүрдсэн 2 баг өрсөлдсөнөөс Ш.Хэрлэнтуул ахлагчтай баг түрүүлснийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

2. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг сумын ИТХурлын Иргэний танхимд зохион байгуулж хэлэлцүүлэгт оролцсон 20 иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуулт, санал хүсэлтэнд холбогдох мэргэжилтэнгүүд хариулт өгч ажиллалаа.

Хэлэлцүүлэгт сумын нийгмийн салбарын албан хаагчид сум орон нутгийн удирдлагууд оролцож иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Хэлэлцүүлгийн сумын Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа удирдан зохион байгууллаа.

3. ХБИргэдийн эрхийг хамгаалах өдрийг суманд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон иргэдийг шагнаж, урамшууллаа.
Үдэшлэгийн арга хэмжээний үеэр хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгууллаа.


Улалжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнд 20 иргэд хамрагдлаа.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%