Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2017-12-01

Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал Нутгийн өөрөө удирдах ёс үүсэж байгуулагдсаны 25 жилийн ойг 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв.

Ойн баярын арга хэмжээ 11 дүгээр сарын 26-нд сумын ИТХ-ын нэрэмжит сумын албан газар байгууллагын хооронд явагддаг “Урлагийн наадам”-аар эхэлж уг наадамд хилийн цэргийн 0198 дугаар анги тэргүүн байр, агаарын цэргийн 329 дүгээр анги дэд байр, сум дундын хүн эмнэлэг гутгаар байр тус тус эзлэн өргөмжлөл 500, 300, 100 мянган төгрөгийн шагнал хүртлээ.

11 дүгээр сарын 27-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг  шатрын тэмцээн зохиож уг тэмцээнд Ялалт багийн  Д.Мөнхбаатар 1-р байр, Ташгай багийн Д.Батболд 2-р байр, Цогтсүмбэр багийн Л.Алтан-очир 3-р байр, Цогтсүмбэр багийн Б.Соёлцогт 4-р байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

Сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Засаг даргын Тамгын газар нэгдүгээр байр,  агаарын цэргийн 329 дүгээр анги хоёрдугаар байр, бүрэн дунд сургуулийн баг гуравдугаар байр тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.

11 дүгээр сарын 28-нд иргэний танхимын нээлтэй өдөр зохион байгуулж энэ үеэр үе үеийн Төлөөлөгчдийн дунд “Амжилт, алдаа оноо” ярилцлага зохион байгуулж ахмад төлөөлөгчид төлөөлөгчөөр ажиллаж байсан үеэ дурсан одоо ажиллаж байгаа хурлын Төлөөлөгчдөд санал бодлоо хэлж цаашид анхаарах асуудлаар үнэтэй сургамж зөвлөгөө өгсөн сайхан арга хэмжээ боллоо.

Мөн тус сумаас төрсөн аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд зориулсан бөхийн барилдаан зохиож залуу бөхчүүд хүч хурд авхаалж самбаагаа сорин барилдаж аймгийн начин Э.Бат-эрдэнэ түрүүлж аймгийн харцага Э.Мөнхзоригт үзүүрлэн сумын заан О.Очирлхам Сумын заан Б.Бат-эрдэнэ нар шөвгөрлөө.  Уран барилдааны шагналыг Б.Батхүү авлаа.

Түрүүлсэн бөхөд шилжин явах цом 200 мянган төгрөг, үзүүрлэсэн бөх 100 мянган төгрөг, шөвгөрсөн бөхөд тус бүр 50 мянган төгрөг,тусгай байрын шагналд 20 мянган төгрөг тус тус олголоо.

Барилдааны үеэр сумын бөхийн холбоог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж энэ барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтлоо.

Тус барилдааныг М.Бадамжав захиралтай “Талын амт” ХХК ивээн тэтгэж жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад сэтгэл гарган оролцсон ЗДТГ,  М.Бадамжав захиралтай “Талын амт” ХХК, сумын албан газар байгууллага. иргэддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

ХАЛХГОЛ СУМЫН ИТХ-Н АЖЛЫН АЛБА



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%