Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

"ШИНЭ ҮЕИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД" ӨДӨРЛӨГИЙГ ХАЛХГОЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-11-21



Дорнод аймгийн ИТХурлын 2017 оны 04-р сарын 27-ны өдрийн 01 тогтоолоор батлагдсан "Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн 1-р зорилтын 4-р заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Залуучуудын өөрсдийн давуу талд тулгуурлан ур чадвар, арга туршлагаа бусдадаа хуваалцах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох, залуучууд залуучуудаараа эерэг нөлөөлөл үзүүлэх замаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2017.11.15-16-ны өдрүүдэд суманд ажиллалаа. 
1. Тус сумын ЕБСургуулийн ахлах ангийн 9, 10, 12 дугаар ангийн 40 сурагчдад Мэргэжил сонголт, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулж,
Зургийн дугуйлангийн 20 сурагчдад Уран зураг, хөрөг зургийн хичээл заалаа.
2.  60 гаруй төрийн албан хаагчдад Хүүхэд хамгааллын бодлого, Зөрчлийн тухай хууль, Хохирогч хамгааллын үйлчилгээг сайжруулах нь, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Дорнод аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн талаах мэдээлэл хийлээ.
3. Эмэгтэйчүүдийн цагт оролцсон 10 эмэгтэйд- Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргууд, "Гэр бүлдээ хамгийн амттайг нь" мэдээлэл, Зүү ороох оёдол болон хөөрөгний даалин оёх аргуудаас зааж сонирхууллаа.
4. Дээрх өдөрлөгийн хүрээнд аймгийн 2 үсчин "Үс сайхан бол зүс сайхан" үйлчилгээг 30 гаруй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүллээ. 
5. 2017 оны 11-р сарын 16-ны өдөр Ташгай багийн ахмад настан, малчин өрх Даваасүрэн гуайн гэр бүлд туслах сайн дурын үйл ажиллагааг сумын залуучуудтайгаа хамтран зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлсэн зэрэг олон төрлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба нийт 200 гаруй хүүхэд, залуучууд, иргэд олон нийтэд хүрч ажиллалаа.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%