Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХАЛХГОЛ СУМЫН УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

2017-09-27

Тус сумын Засаг даргын Орлогч Д.Пүрэвсүрэнгээр ахлуулсан МЭҮТасгийн газар тариалан харуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул, ТУБайцаагч Д.Пүрэвтуяа, Цогтсүмбэр баги йн Засаг дарга Г.Лувсанбадам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар тариалангийн аж ахуй нэгжүүдээр цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын байдалтай танилцаж ажиллалаа.
Тариалангийн аж ахуй нэгжүүдээс Мөнх тал ХХК улаанбуудай 560 га-600 тн, 
Нью Ариг ус ХХК нь улаанбуудай 500 га-с 70 тн, 
Дорнод Гурил ХХК улаанбуудай 570 га- с 380 тн, 
Жи Эс агро ХХК гурвалжин будаа ХХК 400 га-6 тн гурвалжин будаа тус тус хураасан байна. 
Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй, бороо хур бага, гандуу байсан тул үр тарианд хуримтлагдах чийг бага байсан ба, харин ургац хураалтын өмнө олон хоног бороо орсноор чийг ихтэй, болц нь удаан байна. 
Аж ахуй нэгжүүдийн тариан талбай цоохор, ногоон талбай байгаа тул түүвэрлэж хурааж байна. Энэ байдал нь ургац хураалт хойшлогдоход хүргээд байна. Бусад аж ахуй нэгжүүд 10 –р сарын 1-нээс хураалт эхлэх төлөвтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%