Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ХАЛХГОЛ СУМЫН БАЯР НААДМААР ШИНЭ ЗААН, НАЧИН ТӨРЛӨӨ

2017-07-18

ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН БАЯР НААДМААР
ШИНЭ ЗААН, НАЧИН ТӨРЛӨӨ
Тулгар төр үүссэний 2226, их Монгол улс байгуулагдсаны 811, ардын хувьсгалын 96 жилийн ойн баяраар аймгийн Арслан Ж.Гантулга, Г.Баатар, аймгийн Начин Нямсүрэн, Баярсайхан, сумын заан Энхтүвшин, Саруул, Баярсүрэн, Б.Батзангиа, Буянхишиг, Лхагважав, Дэлгэрдалай, Мөнхсүрэн, Лхагвацэрэн с/х Эрдэнэбаатар, Норов нарын хүчит 64 бөх барилдсанаас Халхгол сумын Ташгай багийн залуу бөх О.Очирлхам түрүүлж сумын Заан цол, Халхгол сумын Цогтсүмбэр багийн залуу бөх Б.Ууганбаяр үзүүрлэн сумын Начин цол тус тус хүртлээ . 
Их шөвөгт аймгийн Арслан Г.Баатар, сумын Заан Энхтүвшин нар үлдсэн.
Мөн уламжлал болгон зохион байгуулагддаг шигшээ 32 бөхийн барилдаанд залуу бөх Б.Батхүү түрүүлж, залуу бөх Батмандах үзүүрлэн шөвөгт залуу бөх Батнаран, Баттөмөр нар үлдлээ.
12-14 насны хүүхдийн бөхийн барилдаанд сурагч А.Роман түрүүлж, сурагч Мөнхбилэг үзүүрлэж, шөвөгт сурагч Э.Бадрал, Батсүрэн нар үлдсэн байна
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%