Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Монголын нутгийн удирдлагын холбооноос сургалт зохион байгуулав

2017-06-11

Монголын нутгийн удирдлагын холбооноос
сургалт зохион байгуулав.

Сумын ИТХ-ын урилгаар Монголын нутгийн удирдлагын холбооны сургагч багш нар 2017 оны 6 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Халхгол суманд сургалт зохион байгуулав.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд “ИТХ-ын байгууллагаас хэрэгжүүлэх зорилт, ажлын арга барил”, “ИТХ-ын төлөөлөгчдөөс төсөв батлахад анхаарах асуудал”, “Төлөөлөгчдийн ажлын арга барил, сайн туршлагууд”, ”Хурлын зохион байгуулалт” “Багийн ИНХ-тай хэрхэн ажиллах“,”Байгаль орчны асуудлаар ИТХ-ын анхаарах асуудал ” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

Мөн сумын Төсвийн бүх байгууллагын Төрийн албан хаагчдад “Захиргааны ерөнхий хууль”, Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Байгаль орчны асуудал” “Нийгмийн халамжийн хууль”-аар сургалт зохиолоо.

Сумын ахмадын хорооны хүсэлтээр шинээр мөрдөгдөх гэж байгаа “Ахмад настны тухай хууль”-иар ахмадуудад тусгайлан сургалт хийлээ.

Сумын ИТХ-ын хүсэлтээр Улаанбаатар хотоос зорин ирж сумын ИТХ-ын Төлөөлөгч, Төрийн албан хаагчид, ахмад настнуудад чухал, хэрэгцээтэй мэдээллээр сургалт зохион байгуулсан НУХ-ын дэд тэргүүн Г.Маналжав, НУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам,НУХ-ны сургалтын менежер М.Сайнбилэг, сургагч багш М.Халтар,Ц.Алтанцацрал,Г.Билэг-өрнөх нарт сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, нийт төрийн албан хаагчдынхаа өмнөөс талархал дэвшүүлж ажлын амжилт хүсэн ерөөе.
ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%