Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

“Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь-2" төслийн хүрээнд 5 худаг засварлаж байна

2017-05-03

Монгол улсын 15 аймаг 128 суманд хэрэгжиж буй “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 буюу (LTS 2)” төслийн хүрээнд Булган, Алтай, Үенч, Дарви, Чандмань гэсэн сумдын ашиглагдахгүй байсан 5 худгийг засварлаж, мотор, насосоор хангах ажлыг хийж  байна. Энэхүү ажлыг  У.Пүрэвдорж захиралтай "Эвлэл" ХХК  хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 6-р сарын 15 ны дотор бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх юм. “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2) төсөл нь Ховд аймгийн 7 суманд хэрэгжиж байгаа  бөгөөд 2015/16 оны зуд болон одоогийн зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор зорилтот сумдад нийтдээ 50 сая төгрөгийн тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан. Энэхүү уралдаанд 7 сумаас нийтдээ 8 төслийн санал ирсэнээс 2 төсөл шалгарсаны нэг нь "Эвлэл" ХХК  худаг засварлах ажил юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7707
6147 / 80%
961 / 12%
283 / 4%
316 / 4%