Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Ялалт багт өдөрлөг зохион байгууллаа

2017-04-28

Тус сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид Ялалт багт өдөрлөг зохион байгууллаа.

1.Сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ 2017 оны 1-р улиралд хийсэн үйл ажиллагааны мэдээллээ иргэдэд танилцууллаа.

2. Сумын иргэдийн хууль эрхзүй, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сарын аяныг "Эрхзүйн мэдээллийг иргэн бүрт" уриатайгаар зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл өгч ЗДТГ-ын ХШҮМэргэжилтэн Ш.Гэрэлтуяа, НАХМэргэжилтэн Л.Отгонтуяа, НДБайцаагч П.Итгэл-төгс, Улсын бүртгэгч Ч.Цэрэндолгор, ТУБайцаагч Д.Пүрэвтуяа_ Газрын даамал Б.Түвшинтөгс нар иргэдэд өөрсдийн салбарын чиглэлээр шинэчлэгдэн гарсан хууль тогтоомжуудыг танилцуулан мэдээлэл өгч, гарын авлага тараан нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ. Нийт 620 иргэн хамрагдлаа.

3. Дээрх сарын аяныг дүгнэн өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд танин мэдэхүнй АХА тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байрыг иргэн Н.Загдхорлоо эзлэн, удаах байранд Жамсрандорж орсныг өргөмжлал үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

4. Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагааны хүрээнд сумын Соёлын төв урлагийн номер бэлтгэн үзүүлж, үдэшлэгийн арга хэмжээ зохион байгуулснаар Ялалт багт зохион байгуулсан ажил үйлчилгээ хөтөлбөрийн дагуу амжилттай боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%